Шууд Chart

Перугийн экс Ерөнхийлөгч Пабло Кучински зүрхний хагалгаанд оржээ

2019-05-03 10:59:23

Авлигын хэргээр гэрийн хорионд байсан Перугийн экс Ерөнхийлөгч Пабло Кучински зүрхний өвчний улмаас хоёр долоо хоногийн турш эмнэлэгт хэвтээд гарлаа гэж “Комерцио” хэвлэлд мэдээлсэн байна.

Шүүхээс урьдчилан хорих шийдвэр гаргасан өдөр экс Ерөнхийлөгч эмнэлэгт хэвтэж, удалгүй хагалгаанд оржээ. Түүнийг 36 сар урьдчилан хорихоор төлөвлөж байсан ч экс Ерөнхийлөгчийн өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийнхээ биеийн байдалтай холбогдуулан гэрийн хорионд байлгах хүсэлтийг шүүхэд гаргасан юм. Ингээд Перугийн давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгчийнх нь хүсэлтийг хүлээн авчээ.

Пабло Кучинскиг хүндрүүлсэн нөхцөлтэйгөөр мөнгө угаасан хэрэгт сэжиглэж байгаа юм. Бразилийн барилгын “Одебрехт” компани гадаадын улстөрчид, төрийн засгийн төлөөллүүдэд 2001-2016 оны хугацаанд 439 сая ам.долларын авлига өгсөн тухай АНУ-ын шүүхээс мэдээлдэг. Барилгын компанийн энэ шан харамжаас авсан хүмүүсийн тоонд Аргентин, Колумба, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Эквадор, Гватемал, Мексик, Панам, Перу, Венесуэлийн эрх бүхий албан тушаалтнууд оржээ.

Перугийн Ерөнхийлөгч Пабло Кучинскийн хувьд “Одебрехт” компаниас зөвлөх үйлчилгээ үзүүлсний хөлс хэлбэрээр 4.8 сая ам.долларын төлбөр авсан хэрэгт сэжиглэгдсэн. Энэ асуудлаас болж тэрбээр огцрох хүсэлтээ гаргасныг өнгөрөгч 2018 оны гуравдугаар сарын сүүлчээр Перугийн конгресс хүлээн авсан юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Перугийн экс Ерөнхийлөгч Пабло Кучински зүрхний хагалгаанд оржээ   
Үзсэн: 502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй