Шууд Chart

273 хүн шүлхийн хорионоос гарах шаардлагатай байна

2014-02-14 14:04:21

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин арав гаруй хоногийн дотор эрчимтэй тархаж гурван ч аймгийн нутаг дэвсгэрийг хамраад байна. Шүлхий өвчин эхэлж гарсан Сүхбаатар аймагт өнөөдрийн байдлаар өвчний голомт ес боллоо.

Эдгээр голомтод Наран, Онгон, Дарьганга, Баяндэлгэр, Түвшинширээ сумад хамрагдаж 400 толгой мал устгалд оруулсан.  Хөл хорио тогтоосон энэ цаг үед олон оюутан хичээлдээ ирж амжилгүй хоригдоод байна.

Тодруулбал, Наран суманд 148, Онгон суманд 125 хүн хөл хорионоос гарах онц шаардлагатай байгаа бөгөөд тэдний ихэнх нь нийслэлд сурдаг оюутнууд байна. 


273 хүн шүлхийн хорионоос гарах шаардлагатай байна  
Үзсэн: 1513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй