Шууд Chart

Өнөөдрийн цаг агаарын мэдээ /2014.02.17/

2014-02-17 08:21:19

Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр, маргааш  нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар шөнөдөө жиндүү хүйтэн хэвээр байна. Нутгийн өмнөд хагаст үүлэрхэг, нутгийн хойд хагаст багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн өмнөд, говийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс  секундэд 12-14 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 22-27 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 15-17 хэм хүйтэн байна.                

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 26 хэм, Яармаг-Сонгины орчмоор 34 хэм хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2014 оны 2 дугаар сарын 18аас 2014 оны 2 дугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

Маргааш нутгийн өмнөд хэсгээр, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар шөнөдөө жиндүү хүйтэн хэвээр байна. Салхи 18-нд Алтайн салбар уулс болон говь талын нутгаар, 19-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 21-26 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч суларна.

 

 


Өнөөдрийн цаг агаарын мэдээ /2014.02.17/  
Үзсэн: 963 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй