Шууд Chart

2296 автомашин, 795 зорчигчийг шалгалтад хамруулжээ

2014-02-18 09:29:03

Он гарсаар манай улстай хил залгаа орших ОХУ-ын Байгалийн чинад дахь хязгаарын Пригонский районд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин А хэвшил, БНХАУ-ын Кинхай мужид А хэвшил, Түвдийн өөртөө засах орон, Сичуан мужид О хэвшил,  манай улсын Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр, Түвшинширээ сумдад тус тус оношлогдсон. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан шүлхий өвчин зөөвөрлөгдөн орохоос сэргийлэх зорилгоор “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” Нийслэлийн Онцгой комиссын даргын тушаал, Багануур дүүргийн Засаг захирамж, НМХГ-ын дүүрэг дэх хэлтсийн даргын баталсан хуваарийн дагуу “Хэрлэн”-гийн Автотээврийн шалган бүртгэх товчоон дээр шалгалтын ажлыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар ажиллаж байна.

Хяналт шалгалт энэ сарын 7-ноос эхэлсэн юм.
 
Өнөөдрийн байдлаар тээврийн хэрэгсэл, зорчигчдын ачаа тээшинд мал, малын гаралтай түүхий эдэд үзлэг хяналт шалгалт хийж 2296 тээврийн хэрэгсэл, 795 зорчигчид хамрагдаад байна. 

Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Хэнтий аймгийн Чингис хот, Баян-Овоо сум, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас малын махыг ариун цэврийн гарал үүсэлгүй тээвэрлэсэн зөрчил илэрсэн тул “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн холбогдох заалтыг үндэслэн 12 иргэнд нийт 310.0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ ногдуулж, газар дээр нь барагдуулжээ.


2296 автомашин, 795 зорчигчийг шалгалтад хамруулжээ   
Үзсэн: 1260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй