
Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн зарим сумын нутаг дэвсгэрт Олон улсын хөл хориот мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч оношлогдон халдварын тархалт нэмэгдэж байгаа тул нийслэлийн Засаг дарга Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх, хөрөнгө гаргах тухай А/90 дүгээр захирамж гаргасан билээ.
Захирамжийн дагуу өнгөрсөн баасан гарагаас эхлэн нийслэлийн Багануур, Багахангай, Налайх, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлээд байна. Мөн Улаанбаатар хотод мал, амьтны шилжилт хөдөлгөөнөөр шүлхий өвчний вирус зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөө орон нутгаас амьд мал, малын гаралтай түүхий эд /арьс шир, ноос ноолуур/ оруулах, нийслэлийн нутаг дэвсгэрт мал, амьтны үзэсгэлэн, уралдаан зохион байгуулахыг түр хугацаагаар хориглолоо. Түүнчлэн Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул дүүргээр дамжин өнгөрдөг улсын чанартай авто замууд дээр хяналт шалгалт, ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллуулах, малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэр дэх малыг богино хугацаанд вакцинжуулах, вакцины нөөц бүрдүүлж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх малыг богино хугацаанд вакцинжуулах үүрэг өглөө | ||
Үзсэн: 1432 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.