
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор авто тээврийн шалган бүртгэх Хэрлэнгийн товчоо, Багахангайн пост, Налайхын дөрөвдүгээр зөрлөг дэх пост, Баянзүрх, Яармаг, Эмээлт, Баруун турууны товчоодод Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид 24 цагаар ажиллан байнгын хяналт тавьж байна.
Харин өнөөдрөөс эхлэн Нисэхийн товчоог нэмж ажиллуулах юм.
Мөн Яармаг, дөрөвдүгээр зөрлөг, Тэрэлжийн уулзвар дээр ажиллаж буй товчоо, постонд ариутгалын цэгийг нэмж гаргахаар төлөвлөж байна. Мөн есөн дүүргийн хэмжээнд мал бүхий 1 124 өрхийн 160 231 толгой малыг мал эмнэлгийн үзлэг, тандалт шинжилгээнд хамруулжээ. Одоогоор нийслэлийн хэмжээнд ямар нэгэн өвчний сэжиг болон шинж тэмдэг илрээгүй байна. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байцаагчид мал эмнэлгийн эмч нартай хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж буй худалдааны төвүүдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийн “Шүлхий” өвчинтэй тэмцэх заавар болон, мал , амьтнаас хүнд халдварладаг “Боом”, “Бруцеллёз”, “Галзуу” өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө сэрэмжлүүлгийг өгч ажиллаж байна.
Нийслэлд шүлхий өвчний сэжиг, шинж тэмдэг илрээгүй байна | ||
Үзсэн: 1991 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.