Шууд Chart

“БИ НАР” уран сайхны киног МҮОНТ-ээр хүлээн авч үзээрэй

2019-06-01 08:19:22

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар бүтээсэн “БИ НАР” гэр бүлийн бүрэн хэмжээний уран сайхны киног “Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр 21 цаг 10 минутаас МҮОНТ-ээр хүүхэд багачуудад хүргэх гэж байна. 

Тус киноны найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан бөгөөд тэрбээр уг киногоор 1990 оноос хойших Монголын нийгэм, соёлын амьдралд гарсан өөрчлөлт бидний ахуй, амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлж байгаа ялагуяа техник технологийн хөгжил, цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл бидний хойч үе хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа болон гэр бүлийн харилцааны чухал чанар, үнэ цэнийг гурван бүлгээр үзэгчдэд харуулахыг зорьжээ.  Энэхүү киноны онцлог нь гэвэл:

- Кино 3 бүлэгтэй, 3 өөр цаг үеийн амьдралыг харуулах боловч бүлэг бүрийн дүрүүд хоорондоо холбоотой.

- 1990-ээд оны үеийн хот, хөдөөгийн амьдрал, ахуй байдлын онцлог зэргийг ойлгомжтой байдлаар харуулсан учраас өсвөр насныхныг аав ээжийнхээ хүүхэд, бага насыг ойлгоход тустай.

- Цахим орчин, компьютер тоглоомын хэт их хэрэглээний сөрөг талуудыг ойлгомжтой байдлаар дүрслэн үзүүлсэн. Цахим хэрэглээний цар хүрээ хязгаараа алдсан энэ цаг үед хүүхэд, дүү, ач зээ нартаа үглэхийн оронд үлгэрлэж киног үзүүлсэн нь цахим донтолтын хор уршгийг нь ойлгож авахад харьцангуй нөлөөтэй гэдэгт итгэлтэй байна.

- Кино таныг дурсамжийн ертөнцөөр аялуулна. Бидний үед тэгдэг байж билээ, ингэдэг байсан гэж мянга хэлэхийн оронд нэг удаа үзүүл гэдэг байх аа.

- Киног гэр бүлээрээ ямар ч тээнэглзэх зүйлгүйгээр үз. Танай гэр бүлд хэзээ ч мартагдахгүй дурсамж үлдээх нь гарцаагүй. Амьдрал бол ахин дурсагдах өдрүүд гэдэг шүү дээ.

- Generation difference буюу үеийн ялгаа бидний соёл, ахуй, ааш араншинд хамгаас хүчтэй нөлөөлдгийг бид мэднэ. Тэгвэл өнөөгийн өсвөр настнуудад сэтгэл зүйн ямар асуудлууд тулгардаг талаар мэдлэг, мэдээллийг кино өгч чадна.

- Хөгжилтэй, инээдтэй хэсгүүд олон тул нас, хүйс, ажил мэргэжил, өндөр нам, өргөн нарийн гэх мэтчилэн ямар ч хүн үзсэн уйдахгүй.


“БИ НАР” уран сайхны киног МҮОНТ-ээр хүлээн авч үзээрэй  
Үзсэн: 1519 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-15 09:32
goy kino

Бидэнтэй нэгдээрэй