Шууд Chart

Өнөөдрийн цаг агаарын мэдээ /2014.02.20/

2014-02-20 08:26:50

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар өдөртөө 21-26 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын сав газраар өдөртөө 19-24 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар өдөртөө 10-15 хэм,  4-9 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дундговийн нутгаар өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:
18 градус,Яармаг-Сонгины орчмоор 25 хэм хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2014 оны 2 дугаар сарын 21-нээс 2014 оны 2 дугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

22-нд баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн зарим газраар, 23-нд нутгийн зүүн хэсгээр, 24-нд баруун зүгийн нутгаар цас орно. Салхи 21-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр, 24-нд баруун зүгийн нутгаар секундэд 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 19-24 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
 


Өнөөдрийн цаг агаарын мэдээ /2014.02.20/  
Үзсэн: 1425 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй