Шууд Chart

"Амазон", "Фэйсбүүк", "Гүүгл"-ийн ноёрхлын шалтгааныг тогтоохоор монополийн эсрэг мөрдлөг хийж байна

2019-06-10 15:22:57

АНУ-ын Конгресс “Амазон”, “Фэйсбүүк”, “Гүүгл” зэрэг компанийн ноёрхлын шалтгааныг тогтоохоор монополийн эсрэг мөрдлөг шалгалт явуулж байна. Энэ талаар Конгресс дэх Ардчилсан намын гишүүн Дэвид Чичиллини “Фокс Ньюс”-т мэдээлэл өгсөн байна.

Тэрбээр “"Гүүгл" компани гар утасны хайлтын 94 хувийг хянаж байна. "Фэйсбүүк" нь 2.7 тэрбум хэрэглэгчтэй, дэлхийн хамгийн том олон нийтийн сүлжээнд орж байна” гэж мэдээлээд “Энэ бол монополь” гэж мэдэгджээ.

Эдгээр цэс нь хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулж, хүмүүсийн хувийн амьдралын халдашгүй байдалд хохирол учруулдаг. Тийм болохоор огт үнэгүй биш гэж Дэвид Чичиллини хэлсэн байна. Мөн өрсөлдөгчдөө устгах, инноваци, бизнес эрхлэлтэд хохирол учруулах гэх мэтээр мэдээллийг буруугаар ашигладаг гэжээ.

Харин энэ мөрдлөг шалгалтаар хууль тогтоогчид эдийн засгийн энэ салбарын дутагдалтай талыг илрүүлэх, монопольчлолыг арилгах арга хэрэгслийг олох, хэрэглэгчдийг бүтээгдэхүүний өргөн сонголттой ашиглах эрхээр хангахаар ажиллаж байгаа гэнэ.

АНУ-ын засаг захиргаа “Гүүгл”, “Эппл”, “Фэйсбүүк”, “Амазон” зэрэг томоохон корпорациудыг зах зээлийн засаглалыг хэтрүүлэн ашиглаж байгааг тогтоох зорилгоор монополийн эсрэг мөрдлөг шалгалт явуулах болсноо энэ сарын 4-нд зарласан юм. 

“Гүүгл” компани л гэхэд өнгөрсөн оны долоодугаар сард Андройд үйлдлийн системд лиценз олгох нөхцөл тогтоож, өөрсдийн онлайн хайлтын онлайн үйлчилгээг санал болгох замаар өрсөлдөгчдийнхөө эрхийг хязгаарласан асуудлаар 4.3 тэрбум еврогийн торгууль төлөх үүрэг хүлээсэн байдаг.

Мөн Европын комиссоос 2017 онд энэ компанийг интернэт дэх хайлтын системийн зах зээлд ноёлогч байр сууриа хэтрүүлэн ашигласан гэж үзээд 2.4 тэрбум еврогийн торгууль ногдуулсан байна.

Нийтэлсэн: Mонголын радио

"Амазон", "Фэйсбүүк", "Гүүгл"-ийн ноёрхлын шалтгааныг тогтоохоор монополийн эсрэг мөрдлөг хийж байна  
Үзсэн: 727 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй