Шууд Chart

Төлбөрийн картын процессорын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгов

2019-06-13 11:39:32

Монголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, “Төлбөрийн картын журам”-ын 8.12 дахь заалтыг үндэслэн төлбөрийн картын процессорын үйл ажиллагааны зөвшөөрлийг “Гурван зуун жар файнанс ББСБ”-д олголоо.

Зөвшөөрлийн гэрчилгээг гардуулах арга хэмжээнд  Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар, Бодлого зохицуулалт үйл ажиллагааны хэлтсийн захирал А.Батсайхан,  “Гурван зуун жар файнанс ББСБ” ХХК-ий Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Батгэрэл оролцов. 

Төлбөрийн картын процессор нь карт гаргагч, хүлээн авагчтай хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр техник технологи, мэргэжлийн боловсон хүчний дэмжлэг үзүүлэгч байгууллага бөгөөд  Монголбанкнаас холбогдох хууль, журмын хүрээнд тус байгуулагад хяналт тавьж ажиллана.


Төлбөрийн картын процессорын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгов  
Үзсэн: 705 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй