
Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд байрлах 122 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 75 хувийн гүйцэтгэлтэй байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус цэцэрлэгийн өргөтгөл нь тэнхлэгээрээ 43м x 13м хэмжээ бүхий, хагас зоорьтой хоёр давхар барилга байхаар төлөвлөгдсөн. Одоогоор дотор засал болон гадна тохижилтын ажлууд хийгдэж байна.
Өргөтгөл ашиглалтад орсноор хамран сургах тойргийн цэцэрлэгийн насны хүүхдүүд илүү тав тухтай орчинд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болохоос гадна багш, ажилчдын ажиллах орчин нөхцөл илүү сайжирна.
122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил үргэлжилж байна | ||
Үзсэн: 214 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.