Шууд Chart

Э.Анхбаяр: Одоогийн байдлаар 18 аймагт улаанбурхан өвчний дэгдэлт бүртгэгдсэн

2025-06-03 16:46:34

Улаанбурхан өвчний халдварын талаар ХӨСҮТ -өөс өнөөдөр мэдээлэл хийлээ. ХӨСҮТ -ийн ерөнхий захирал Э.Анхбаяр “Улаанбурханы дэгдэлт сургууль дээр их явагдаж байгаа. Сургууль амрахаар энэ дэгдэлт бага болно. Харин  хөдөө орон нутагт нэмэгдэх хандлагатай байна.

Иймээс нийслэлийн эрүүл мэндийн газар, хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад зөвлөмжөө өгч байгаа. Одоогийн байдлаар 18 аймагт улаанбурхан өвчний дэгдэлт бүртгэгдсэн байгаа. Өмнөговь, Дундговь аймгуудад  хүүхэд хамгийн их хэвтэн эмчлүүлж байгаа учраас хариу арга хэмжээ авч ажиллаж байна.  Орон нутагт тусгаарлах өрөө болон хэвтэн эмчлүүлэх орны бэлэн байдлыг хангасан.

ХӨСҮТ -д өдөрт 400 гаруй хүн хүлээн авахаар ирж үзүүлж байна. Үүнээс 100-200 хүн улаанбурхан өвчнөөр оношлогдож байна. Үүнээс тодорхой хувь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хөнгөн байгааг нь гэрээр эмчлүүлж байгаа. Онош үгүйсгэж байгаа хүмүүс эмнэлгээс халдвар авах эрсдэлтэй. Иймээс иргэдийн ХӨСҮТ ирэхээс өмнө дүүргийн эмнэлэгтээ хандаж  үзүүлээд, онош тодруулж, шинжилгээ өгөх  шаардлагатай бол манайд ирж үзүүлмээр байна”гэв.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Э.Анхбаяр: Одоогийн байдлаар 18 аймагт улаанбурхан өвчний дэгдэлт бүртгэгдсэн  
Үзсэн: 419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй