Шууд Chart

Нийт аюулт үзэгдэл, ослын тоо 3.4 хувиар буурчээ

2019-06-24 13:17:39

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа  Ж.Чүлтэмсүрэн “Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 120, эрэн хайх, аврах ажиллагааны 18, нийт 138 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 104 иргэнийг үер усны осол, гамшиг, гал түймрийн аюулаас аварч, 590 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан.

Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл, ослын тоо 3.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн Засаг даргын “Үер усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хэрэгжилтийн хүрээнд Туул гол дагуу Цагдаагийн байгууллагатай хамтран хөдөлгөөнт завьт эргүүл болон нэмэлтээр алба хаагчдыг хуваарьт оруулан үүрэг гүйцэтгэж, голын эрэг дагуу амарч буй 2500 гаруй иргэнд чанга яригчаар урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэн, хориглосон бүсэд байрласан 917 автомашиныг голын эргийн ногоон бүсээс 50-100 метрийн зайд гаргаж ажилласан. Туул гол дагуу иргэд амарч зугаалах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орох, бага насны хүүхэд багачууд хараа хяналтгүй голын эргээр тоглох нь ихсэж байна.

Сүүлийн өдрүүдэд усны ослын дуудлага ихсэж, зарим иргэн осолдсоныг эрэн хайх ажиллагаа явуулж, цогцсыг гарган холбогдох байгууллагад хүлээлгэж өглөө” хэмээн танилцууллаа.


Нийт аюулт үзэгдэл, ослын тоо 3.4 хувиар буурчээ  
Үзсэн: 399 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй