Шууд Chart

Хууль бус 50 мянган цагаачийг ойрын хэдэн сарын хугацаанд Мексик рүү гаргана

2019-06-25 12:25:28

АНУ-ын засаг захиргаа Техас мужийн Клинт хотын станц дээрх эрүүл ахуй, ариун цэвэр, хоол хүнсний хомстолтой нөхцөлд хоргодож байсан хууль бус цагаачдын хэдэн зуун хүүхдийг боломжийн нөхцөлд байлгахаар шилжүүлсэн тухай Нью-Йорк Таймс сонинд мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр зарим хүүхдийг АНУ-ын Эрүүл мэндийн яамны төвд, заримыг нь Эль-Пасо дахь майхантай хотхонд байршуулжээ.

Хэсэг бүлэг өмгөөлөгч энэ сарын 17-нд Клинтийн хилийн албаны станцад хүмүүсийн толгой хоргодох нөхцөлтэй танилцсан байна. Өмгөөлөгчид энэ станцад хоёр хоног байх хугацаандаа хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн хэд хэдэн үйлдлийг илрүүлжээ. Тухайлбал, хууль бус цагаачдын хүүхдүүд өлссөндөө болоод унтаж чаддаггүй, бага насны хүүхдүүдэд живх өгдөггүй, эцэг эх, төрөл саданг нь АНУ-ын хилийг хууль бусаар давсан хэргээр өөр газар хорьдог учир наймхан настай хүүхдүүд дүү нараа асардаг гээд хүүхдийн эрхийг зөрчсөн олон тохиолдол гарчээ.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп энэ долоо хоногт АНУ-ын цагдаа, хилийн хяналтын албанаас хууль бус сая сая цагаачийг хөөж гаргана гэдгийг анхааруулсан юм. Мексикийн Дотоод хэргийн дэд сайд Алехандро Энсинас АНУ-д орогнох хүсэлтэй 50 мянган цагаачийг ойрын хэдэн сарын хугацаанд Мексик рүү гаргана гэж мэдэгджээ. АНУ-ын засаг захиргаа тэдний бичиг баримтыг шалгах хүртэл тэд Мексикт байна гэж хоёр улс тохиролцсон байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Хууль бус 50 мянган цагаачийг ойрын хэдэн сарын хугацаанд Мексик рүү гаргана  
Үзсэн: 682 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй