Шууд Chart

Эрчим хүчний салбарын спортын их наадам болно

2019-06-25 16:20:46

Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойг угтсан спортын их наадам 6 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын цогцолбор ордонд зохион байгуулагдах юм. Спортын наадамд эрчим хүчний салбарын 29 үйлдвэр, компанийн баг тамирчид сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис болон биллиард гэсэн спортын таван төрөлд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулна.

Эрчим хүчний салбарын нийт албан хаагч, инженер техникийн ажилчдын эрүүл мэнд, бие бялдрыг дэмжих зорилготой спортын их наадмыг хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн спортын их наадмын ерөнхий зохион байгуулагчаар Эрчим хүчний яам, хамтран зохион байгуулагчаар “Эрчим хүчний зохицуулах хороо”, “УБДС” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, “УБЦТС” ТӨХК, “ЦДҮСТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ХК тус тус ажиллаж байна. Энэхүү тэмцээний нээлтийн ажиллагаа 06 дугаар сарын 27-ны өдөр болно. Баг тамирчдад амжилт хүсье.


Эрчим хүчний салбарын спортын их наадам болно  
Үзсэн: 1637 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй