
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун, төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраарбага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 15-20 хэм Сэлэнгэ, Хараа,Ерөө, Туул, Тэрэлж Онон, Улз, Халх голын сав газраар 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 5-10 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 0-2 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 хэм хүйтэн, харьцангуй чийг 49 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Өнөөдөр Улаанбаатарт 2 хэм дулаан | ||
Үзсэн: 952 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.