
Өнөөдөр баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зарим газраар, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, төв болон говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, баруун зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 13-18 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж Онон, Улз, Халх голын сав газраар 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 5-10 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 2-4 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 хэм хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2014 оны 2 дугаар сарын 25-наас 2014 оны 3 дугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст цас, 27-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 28-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 25-наас хүйтэрч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд... | ||
Үзсэн: 1140 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.