Шууд Chart

Дамаск хотын захад болон Хомс хотод агаарын цохилт өгчээ

2019-07-01 12:23:39

Сирийн Дамаск хотын захад болон Хомс хотод агаарын цохилт хийсэн тухай Сирийн төрийн өмчит телевизээс мэдээлж байна. Орон нутгийн цагаар даваа гарагийн 00 цаг 30 минутын үед Сирийн нийслэлийн агаарт хэд хэдэн дэлбэрэлт болжээ. Энэ үеэр Сирийн агаарын эсрэг хамгаалалтын хэрэгсэл Дамаскийн агаарт гурван пуужинг сөнөөсөн байна. 

Ливаны “Аль-Маяден” сувгийн дамжуулснаар дэлбэрэлт Сири, Ливаны хилийн ойролцоо ч сонсогдсон гэнэ. Халдлагын үеэр дөрвөн хүн амиа алдсаны нэг нь хүүхэд юм байна. Мөн 21 хүн шархаджээ.

Сирийн цэргийн эх сурвалжийн “РИА Новости” агентлагт мэдээлснээр бол Дамаск, Хомс хотын ойролцоо болсон халдлагыг Израилийн Агаарын цэргийн хүчин үйлдсэн байна.

Бейрутын олон улсын нисэх онгоцны буудлын эх сурвалж ч энэ халдлагыг Израилийн 10-аад онгоц Ливаны агаарын орон зайгаас үйлдсэн гэдгийг баталж байна. Цэргийн онгоцууд Ливаны хойд хэсгийн Кисервен хотын дээгүүр эргэлдсэн гэнэ. Харин энэ асуудлаар Израилийн Батлан хамгаалах армийн төлөөлөгчид ямар нэгэн тайлбар хийхээс татгалзсан гэж “Ройтерс” агентлаг мэдээлж байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Дамаск хотын захад болон Хомс хотод агаарын цохилт өгчээ   
Үзсэн: 1027 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-07-02 05:10
durtai yedee bombogdoj baidag ali ch ulsiig estoi buzar oron….muuhai uls, baruuniihan ene zavaan asuudald chemeegui l suuj baidag novshnuud
Еврейчүүд даварч байна [127.0.0.xxx] 2019-07-01 15:37
Өөрийн газар нутаггүй хоёр мянган жил байсан еврейчүүд даварч, эртний соёл иргэншилтэй Сири орон, домогт Дамаск, Хомс хотыг АНУ-н даалгавраар бөмбөгдөж буй. Арабын улсууд дараа нь Израилийг газар нутгаас нь хөөх вий дээ.

Бидэнтэй нэгдээрэй