Шууд Chart

Хэдэн сарын турш үргэлжилсэн ОПЕК-ийн хуралдаан өчигдөр өндөрлөлөө

2019-07-02 12:47:22

Австрийн нийслэл Вена хотноо хэдэн сарын турш үргэлжилсэн ОПЕК-ийн хуралдаан өчигдөр өндөрлөлөө. Энэ хуралдаанаар нефть олборлолтоо хязгаарлах гэрээг 7 дугаар сараас эхлэн 9 сарын хугацаанд сунгахыг дэмжсэн нь гол шийдвэр байлаа.

“Оны эхний хагасын түвшинд гэрээг биелүүлэхэд л оны хоёрдугаар хагаст илүү дээрдэнэ” гэж Саудын Арабын Эрчим хүч, аж үйлдвэр, эрдсийн нөөцийн сайд Халед аль-Фалех мэдэгдсэн байна. Олборлолтыг багасгах гэрээ өчигдрөөс эхлэн ирэх оны 3 дугаар сарын 31-нийг хүртэл хэрэгжинэ. Гэхдээ нефть олборлолтыг хязгаарлах квот Иран, Венесуэль, Ливид хамаарахгүй гэж ТАСС агентлаг дамжуулсан байна.

ОПЕК-ийн ээлжит хуралдааныг 12 дугаар сарын 5-нд Вена хотноо зохион байгуулахаар тогтлоо. Мөн энэ байгууллагын одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммед Баркиндогийн бүрэн эрхийг дахин сунгажээ.

Ерөнхийдөө ОПЕК-ийн хуралдааны үр дүн өнгөрсөн долоо хоногт Осакад болсон “Их 20”-ийн уулзалтын үеэр бараг тодорхой болсон юм. Тухайн үед ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Саудын Арабын угсаа залгамжлагч хун тайжтай хэлэлцээр хийснийхээ дараа талууд энэ гэрээг 6-9 сараар сунгахыг дэмжиж байна гэдгээ илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Хэдэн сарын турш үргэлжилсэн ОПЕК-ийн хуралдаан өчигдөр өндөрлөлөө  
Үзсэн: 602 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй