
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай ойрын хугацаанд уулзахыг тэсэн ядан хүлээж байна гэж даваа гарагт “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
“Энэ амралтын өдөр Умард Солонгосын дарга Ким Жон Унтай уулзсан нь гайхалтай байлаа. Уулзалт маш сайхан болсон. Ким Жон Ун сайн, эрүүл саруул харагдаж байсан. Түүнтэй ойрын хугацаанд дахин уулзахыг тэсэн ядан хүлээж байна” гэж Америкийн төрийн тэргүүн бичсэн байна. Түүнчлэн тэрбээр АНУ, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын ажлын түвшний хэлэлцээр дахин эхэлснийг зарласан юм.
Америкийн төрийн тэргүүн ням гарагт Өмнөд Солонгост айлчлахдаа хоёр Солонгосын хил, цэрэггүй бүсэд очиж, Панмүнжомд Умард Солонгосын удирдагчтай уулзсан юм. Уулзалтын үеэр Трамп хоёр хилийн зурвасыг давж, Умард Солонгосын нутаг дэвсгэрт хөл тавьсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч болсон. Энэ уулзалт гэнэтийн ч маш үр дүнтэй болсон гэж Америкийн төрийн тэргүүн тэмдэглэжээ.
Дональд Трамп Умард Солонгосын удирдагчтай ойрын хугацаанд уулзахыг тэсэн ядан хүлээж байна гэв | ||
Үзсэн: 588 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.