
Кристин Лагард Европын Төвбанкны тэргүүнд нэр дэвшиж байгаатай холбоотойгоор Олон улсын валютын сангийн захирлын суудлаа өгөх хүсэлтээ гаргажээ.
Энэ шийдвэр есдүгээр сарын 12-ноос хэрэгжинэ гэж Олон улсын валютын сангийн хэвлэлийн албанаас өчигдөр мэдээлсэн байна. Европын холбооны долоодугаар сарын 2-ны өдрийн дээд хэмжээний уулзалтаар Кристин Лагардыг Европын Төвбанкны тэргүүнд нэр дэвшүүлэхээр болсон юм.
Кристин Лагард Олон улсын валютын сангийн захирлын суудлаа өгөх хүсэлт гаргажээ | ||
Үзсэн: 688 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.