Шууд Chart

Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн ой тохиож байна

2019-07-18 13:21:50

Эр хүний зориг тэвчээр, хатуужил, авхаалж самбаа, хүн хүнээ хайрлах сэтгэл, худал үнэнийг ялгах амьдралын арга ухаан гээд цагдаа хүний бүхий л чадварыг суулгадаг Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ой тохиож байна.

Хүн ардынхаа амар тайвны манаанд мөнхийн  зогсч байдгаараа тэдний алба, ажил үйлс цагаан мөртэй. Монголын Цагдаагийн байгууллагын удирдах бүрэлдэхүүний дийлэнх нь энэ албаар дамжин боловсорсон байдаг.

Орчин цагийн Эрүүгийн цагдаагийн алба нь дүн шинжилгээ, гүйцэтгэх ажлын шугамаар үндэстан дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх тэргүүлэгч хамт олон болохоор зорин ажиллаж байгаа юм. Цаг хугацаа орон зайг үл хамааран мэргэшсэн үйл ажиллагааг явуулах нь тэдний эрхэм зорилго бөгөөд манлайлал, шударга ёс, нууцлал, шилдэг гүйцэтгэл бол тэдний үнэт зүйл аж.

Улс орны харах нүд, сонсох чих нь болсон энэ албандаа тэдгээр алба хаагчид албан тушаалыг оргил бус, ажил мэргэжлийн оргил нь болохыг төлөө тэмцсээр, ажилласаар.

Энэ үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж яваа үе үеийн удирдлага, ажилтан албан хаагчид та бүхэнд Эрүүгийн цагдаагийн алба үүсч хөгжсөний түүхт 85 жилийн баярын мэндийг хүргэе.


Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн ой тохиож байна  
Үзсэн: 1319 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй