Шууд Chart

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун орон нутгийн сонгуульд санал өгчээ

2019-07-22 15:02:20

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун орон нутгийн сонгуульд оролцож, Хамгён-Намдо мужийн нэгэн санал авах байранд саналаа өглөө гэж Солонгосын төв цахилгаан мэдээллийн агентлаг мэдээллээ.

Умард Солонгосын муж, хот, тосгодын Ардын хорооны сонгууль энэ сарын 21-нд болж, сонгогчдын ирц 99.98 хувьтай гарсан талаар энэ мэдээлэлд дурдсан байна. Ким Жон Ун энэ сонгуулиар Чу Сон Хо болон Чон Сон Сик гэх нэртэй хоёр нэр дэвшигчид саналаа өгсөн гэжээ. Гэвч агентлагаас эдгээр нэр дэвшигчийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгсөнгүй.

Ким Жон Ун нэр дэвшигчидтэй уулзаж, ард түмнээс сонгогдох хүмүүсийн хувьд үүргээ ухамсартайгаар сайн биелүүлэхийг хүссэн байна. Өмнөд Солонгосын “Рёнхап” агентлаг Ким Жон Уны дэмжсэн нэр дэвшигчдээс нэгийнх нь нэр дурдагдсан ганц мэдээлэл олж чаджээ. 2013 оны 11 дүгээр сард гарсан энэ мэдээлэлд “Нөхөр Чу Сон Хогийн ажилладаг хөлөг онгоц барих, засварлах газар” гэжээ.

Умард Солонгосын орон нутгийн сонгууль нь бүс нутгийн Ардын хорооны дарга, орлогч тэргүүнүүдийг томилдог ач холбогдолтой сонгууль юм. 2015 онд болсон өмнөх сонгуулиар Ким Жон Ун Пехньянд троллейбусны жолооч, цахилгаан зүтгүүр үйлдвэрлэх комбинатын цехийн даргын төлөө саналаа өгч байжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун орон нутгийн сонгуульд санал өгчээ  
Үзсэн: 636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй