
Монголын 30 мянга гаруй дуу хөгжмийг агуулсан мэдээллийн баазыг Хөх хотноо байгуулсан талаар урд хөршийн CCTV мэдээллээ.
10 гаруй жилийн хугацаанд сорчилж түүвэрлэсэн дээрх хөгжмийн сан Монгол, Хятад, Тува, Буриад, Алтайн нурууны бүс нутгийн хөгжмийн бүтээлээс бүрджээ. Түүнчлэн Монгол, Хятад, Орос хөгжимчдийн 5600 аязыг багтаасан байна. Тус санд тухайн орны соёлын өвийг тусган харуулсан бүтээлийг голчлон хамруулсан бөгөөд үүнд Монголоос уртын дуу, хөөмий, ардын дуу, морин хуурын аялгуу багтсан байна.
Сонирхуулахад,
. Хөгжмийн мэдээллийн сан бүрдүүлэх төсөл нь улс орны соёлын өвийг хамгаалан ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээхэд ихээхэн хувь нэмэр оруулахаас гадна хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалалтад ч ихээхэн хувь нэмэр үзүүлэх алхам аж.БНХАУ-д Монгол хөгжмийн сан байгуулагджээ | ||
Үзсэн: 562 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.