Шууд Chart

“Ниссан” автоконцерн 10 мянган ажилтнаа цомхотгоно

2019-07-24 14:38:07

Японы “Ниссан” автоконцерн дэлхий даяар нийт 10 мянган ажилтнаа цомхотгоно гэж NHK суваг мэдээллээ. Компанийн санхүүгийн байдал муудаж, үндсэн үйл ажиллагаанаас олох ашиг нь өнгөрсөн санхүүгийн жилд 40 хувиар унажээ. Мөн Европ, Америкт худалдааны үзүүлэлт  ч буурч байна.

Цомхотголыг үндсэндээ компанийн гадаадын үйлдвэрүүдэд явуулна гэж тэмдэглэж байна. Мөн үйлдвэрлэлийн шугамаа багасгаж болзошгүй болжээ. Энэ оны тавдугаар сард “Ниссан” автоконцерн 4800 ажилтнаа цомхотгох төлөвлөгөөтэй байсан юм. Харин одоо зардлаа бууруулж, компанийн нөхцөлийг сайжруулахын тулд энэ тоогоо хоёр дахин нэмэхээс аргагүй болжээ.

“Ниссан” автоконцерн компанийн тэргүүн асан Карлос Гонтой холбоотой хэд хэдэн дуулиан дэгдсэний дараа дотоод бүтцээ дахин өөрчилж, үр дүнтэй, ил тод ажиллахаар зорьж байгаа юм.

Нийтэлсэн: Mонголын радио

“Ниссан” автоконцерн 10 мянган ажилтнаа цомхотгоно  
Үзсэн: 907 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй