Шууд Chart

Пуэрто-Рико улсын амбан захирагч Рикардо Россельо огцорно

2019-07-25 15:38:22

Пуэрто-Рико арлын улсын амбан захирагч Рикардо Россельо дуулианаас болж дэгдсэн эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас огцорч байгаагаа зарлалаа. Тэрбээр “Энэ шийдвэр наймдугаар сарын 2-ны баасан гарагт 17 цагаас хэрэгжинэ” гэж мэдэгджээ. Түүний ажлыг Пуэрто-Рикогийн Хууль зүйн сайд Ванда Васкес түр гүйцэтгэхээр болж байна.

Рикардо Россельог ажлаа өгөхөөр төлөвлөж байна гэсэн мэдээлэл АНУ-ын хэд хэдэн хэвлэлд гарсан юм. Түүнчлэн Пуэрто-Рикогийн хууль тогтоох ассамблейн доод танхимын дарга ч амбан захирагчид итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэлснээ зарласан билээ.

Рикардо Россельо нь 2017 оны нэгдүгээр сард амбан захирагч болсон. Амбан захирагч нь Пуэрто-Рикогийн Засгийн газрыг толгойлж ажилладаг бөгөөд сайд нарыг томилдог, дөрвөн жил тутамд сонгогддог албан тушаал юм. Харин Россельог огцрохыг шаардсан иргэдийн жагсаал цуглаан Пуэрто-Рикод долоо хоногийн турш үргэлжилж байна.

Пуэрто-Рикогийн амбан захирагч Рикардо Росселлогийн туслахуудтайгаа харилцсан захидал саяхан нийтэд ил болсноор иргэдийн дургүйцлийг хүргэж, түүнийг огцрохыг шаардсан жагсаал цуглаан эхэлжээ. Тэрбээр хамтдаа зураг авахуулсан илүүдэл жинтэй нэг иргэнийг шоолж, Нью-Йоркийн эмэгтэй улстөрч, поп дуучин Рики Мартин нарыг ёс бус үг хэллэгээр доромжилсон байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Пуэрто-Рико улсын амбан захирагч Рикардо Россельо огцорно  
Үзсэн: 565 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй