Шууд Chart

Онгоцоор нисэх үедээ “WeChat” ашиглах боломжтой

2019-07-25 17:00:00

Хятад улсад хамгийн өргөн хэрэглэгддэг, хамгийн дөхөм харилцааны хэрэгсэл гэгддэг “WeChat” аппликэшн шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн талаар урд хөршийн CCTV мэдээллээ. .

Тодруулбал, “WeChat Pay” үйлчилгээний кредит оноо нь 550-аас дээш ямар ч хэрэглэгч дээрх дараа төлбөрт үйлчилгээг авах боломжтой аж. Ингэхдээ нисэх онгоцоор зорчиж буй зорчигч интернэт хэрэглэхгүйгээр “WeChat” ашиглаж, нислэг дууссаны дараа төлбөр нь автоматаар бодогдон тухайн хэрэглэгчид очих юм.

Энэ үйлчилгээг цаашид өргөжүүлэх бөгөөд нислэгийн бусад компаниуд нэгдэн орохоор болжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Онгоцоор нисэх үедээ “WeChat” ашиглах боломжтой  
Үзсэн: 535 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй