Шууд Chart

“Apple” компани “Intel”-ийн гар утасны модем үйлдвэрлэлийн салбарын тодорхой хувийг худалдан авна

2019-07-26 15:00:20

“Apple” компани “Intel”-ийн гар утасны модем үйлдвэрлэлийн салбарын тодорхой хувийг худалдан авах гэж байна. Компаниуд энэ асуудлаарх зөвшилцөлд гарын үсэг зурсан тухай “Apple” компанийн мэдэгдэлд дурджээ.

Худалдан авах гэрээг хийвэл “Intel”-ийн 2200 орчим ажилтан “Intel”-ийн оюуны өмч болон тоног төхөөрөмжтэй хамт “Apple”-д нэгдэнэ. Түүнчлэн “Apple” компани утасгүй технологийн 17 мянган патентыг эзэмших юм байна.

Гэрээний дараа “Intel” компани компьютер, аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, жолоочгүй автомашины модемын чип боловсруулах эрхээ авч үлдэнэ. Нэг тэрбум ам.долларын өртөгтэй энэ гэрээ 2019 оны дөрөвдүгээр улирал гэхэд хийгдэнэ гэж “Apple” компани тооцоолж байна.

“Apple” компани өдгөө “Intel”, “Qualcomm”-ын модемыг гар утсандаа суулгадаг юм байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

“Apple” компани “Intel”-ийн гар утасны модем үйлдвэрлэлийн салбарын тодорхой хувийг худалдан авна  
Үзсэн: 1228 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй