
Афганистаны Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн эхэллээ. Ням гарагт эхэлсэн сонгуулийн компанит ажил энэ улсын аюулгүй байдлын асуудалд анхаарал хандуулсан өнгө аястай болж байгааг хэвлэлүүд мэдээлж байна.
Есдүгээр сарын 28-нд болох товтой сонгуульд 18 хүн өрсөлдөхөөр болсон байна. Гэхдээ одоо Афганыг удирдаж буй Ерөнхийлөгч Ашраф Гани улиран сонгогдож, Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрх эдэлнэ гэсэн таамаг байна. Түүнтэй Засгийн газрын гишүүн Абдулла Абдулла хүчтэй өрсөлдөх шинжтэй байгаа юм байна.
Ерөнхийлөгчид нэр дэвшигчид улс орныхоо дотоод аюулгүй байдлыг сэргээн баталгаажуулна гэх амлалт өгч байгаа ч, өнгөрөгч ням гарагт энгийн номхон хоёр хүн амь насаа алдаж, 20 гаруй хүн шархадсан халдлага болсныг хэвлэлүүд дурдаж байна.
Машинд бөмбөг дэлбэлж, гал нээсэн халдлага Афганистаны нийслэл Кабул хотод болох үеэр нэр дэвшигчдийн нэг бага зэргийн бэртэл, гэмтэл авчээ. 2014 оноос хойш Афганд Талибууд болоод Исламын зэвсэгт бүлэглэл халдлага довтолгоогоо эрчимжүүлэх болсон юм.
Өнгөрөгч 2018 оны байдлаар нутгийн 3800 гаруй хүн халдлага мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн байна гэж НҮБ мэдээлж байна.
Афганистаны Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн эхэллээ | ||
Үзсэн: 669 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.