Шууд Chart

Эрхүү дахин үерт өртлөө

2019-07-29 13:53:09

ОХУ-ын Эрхүү муж дахин үерт өртлөө. Голуудын усны түвшин нэмэгдэж, суурингууд усанд автсантай холбогдуулан аврагчид нэг хоногийн хугацаанд мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Энэ талаар Онцгой байдлын яамны бүсийн газрын хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

Нийт 1076 хүнийг нүүлгэн шилжүүлсний 615 нь хүүхэд гэнэ. Ням гарагт Эрхүүгийн үерт өртсөн зургаан дүүрэгт их хэмжээний усархаг бороо орсны улмаас даваа гарагийн 07 цагийн байдлаар амины 147 орон сууц, газар тариалангийн 42 бүс, 269 байр сууц орчмын газар нутаг усанд автжээ.

Ия голын усны түвшин 763 сантиметрээр нэмэгдсэн нь дээд түвшнээсээ 63 сантиметрээр өссөн үзүүлэлт боллоо гэж Тулуны засаг захиргаанаас мэдээлж байна.

Эрхүүгийн цаг уур, хүрээлэн буй орчны мониторингийн газрын мэдээлснээр өнөөдөр ч бүсийн өмнөд хэсэгт үргэлжилсэн хүчтэй бороо орох төлөвтэй байна. Ока голын ус хязгаараас 20 сантиметрээр давж, Ия, Уд голын түвшин ч эрс нэмэгдэх магадлалтай байна.

Эрхүү мужид өнгөрсөн сарын 25-нд амины 1000 гаруй орон сууц усанд автсан юм. Энэ үеэр 25 хүн амиа алдаж, долоон хүн ор сураггүй алга болжээ. Ялангуяа Нижнеудинск, Тулун хот байгалийн гамшигт хамгийн ихээр өртсөн. Цэргүүд үерийн хор уршгийг арилгахаар ажиллаж байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Эрхүү дахин үерт өртлөө   
Үзсэн: 1586 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-07-29 17:04
yatsan gazar we

Бидэнтэй нэгдээрэй