
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын газрын даргыг чөлөөлнө. Энэ тухай Цагаан ордны тэргүүн ням гарагт зарласан байна. Дональд Трамп АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын газрын дарга Дан Коатсыг огцруулж, Конгресс дахь Бүгд найрамдах намын нэг гишүүнийг нэр дэвшүүлнэ гэжээ.
Дональд Трамп "твиттер" хуудсандаа бичсэнээр Дан Коатс наймдугаар сарын 15-нд ажил албаа орхих бол парламентад Техас мужаас сонгогдсон эрх баригч намын гишүүн Жон Рэтклиф тагнуулын агентлагийн даргын ажлыг үргэлжлүүлэхээр болжээ.
Мөн Доналд Трамп, нэр дэвшигч Жон Рэтклифийг ихэд талархал хүлээсэн хүн гээд удахгүй чөлөөлөгдөх гэж буй даргад талархал илэрхийлжээ.
Сенатын гишүүн байсан Дан Коатс Ерөнхийлөгч Дональд Трампыг Цагаан ордны тэргүүн болох үед агентлагийн шинэ даргаар нэрлэгдэж энэ албыг хаших болсон юм. Гэвч 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Оросын талаас нөлөөлсөн гэх асуудлаас болж тэрбээр Ерөнхийлөгчтэйгээ таагүй харилцаатай болсон. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны нэгдүгээр сард Конгресст болсон асуулгын үеэр тагнуулын дарга Коатстай Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрөөс болж маргалдсан гэх мэдээлэл байгаа юм.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын газрын даргыг чөлөөлнө | ||
Үзсэн: 724 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.