
АНУ-ын Калифорни мужийн Гилрой хотод хоолны фестивалийн үеэр буудалцаан болж, гурван хүн амиа алдан, 15 хүн шархаджээ. Буудалцааны бичлэгийг цагдаагийн газрын “твиттер” хуудсанд байршуулсан байна.
Халдлага үйлдсэн этгээдийг цагдаа нар устгасан гэж мэдээлж байна. Сэжигтэн этгээд нь 20 орчим насны, цэргийн хувцастай хүн байжээ. Тэрээр хоолны фестивалийн цэг рүү шууд орж ирээд, ямар ч анхааруулга өгөлгүй гал нээсэн байна. Энэ үеэр хэдэн мянган хүн фестивалийг сонирхож байжээ.
Тэгвэл Америкийн зарим хэвлэлээр хоёр хүн халдлага үйлдсэн гэсэн мэдээлэл гарсан байна. Нэг этгээд нь хэргийн газраас зугтсан тул цагдаа нар фестивалийг тойрсон ойг самнаж эхэлжээ.
Хоолны фестивалийн үеэр буудалцаан болжээ | ||
Үзсэн: 1018 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.