
Японы Засгийн газар Киото хотын халдлагад өртсөн “Киото Анимэйшн” компанид санхүүгийн тусламж үзүүлнэ гэж Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга даваа гарагт мэдэгдлээ.
Тэрбээр “Бид хохирсон ажилтнуудад нөхөн төлбөр олгох, түүнчлэн студийн барилгыг засч янзлахад мөнгө гаргах зорилгоор зохих яам, газруудад хандана. Түүнчлэн бид Японд болон хилийн чанадад хандив цуглуулж байгаа газруудад бүхий л талын дэмжлэг үзүүлнэ” гэж мэдэгджээ.
“Киото Анимэйшн” студид энэ сарын 18-нд түймэр гарсан юм. Гэмт этгээд хоёр савтай бензин барин студи руу дайрч, гал тавьсан байна. Энэ галын улмаас 35 хүн амиа алдаж, 30 орчим хүн хүнд, хөнгөн түлэгдэлтэйгээр эмнэлэгт хэвтжээ.
Японы Засгийн газар “Киото Анимэйшн” компанид санхүүгийн тусламж үзүүлнэ | ||
Үзсэн: 575 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.