Шууд Chart

"Домгийн шувуу"-нд бөгж зүүлгэлээ

2019-07-30 09:00:00

Усны шувуудын ангилалд багтдаг Crested tern шувууны тоо толгой маш цөөн үлдсэний зэрэгцээ нууцлаг амьдардаг учир "Домгийн шувуу" хэмээдэг. 1861 онд Индонезид анх олдоод өнгөрсөн зууны дөчөөд онд алга болсон учир энэ төрлийг шувуу судлаачид устсан гэж үзэх болсон. Харин 60 жилийн дараа энэхүү шувуу Хятад улсын Фүжянь муж болон Жэжянь мужид дахин олдсон билээ. БНХАУ-ын Жэжянь мужийн Байгалийн музей, Улсын дэсийн байгалийн хамгаалах товчоо болон БНХАУ, АНУ-ын 34 эрдэмтэн судлаач хамтран энэ сарын 24-26-нд "Домгийн шувуу" Фэнтөүянэү (Crested tern)-д бөгж зүүлгэсэн талаар CCTV мэдээллээ. GPS-тай энэхүү бөгжийг зүүлгэснээр дээрх шувууны нүүдлийн зам шугамыг мэдэж болох бөгөөд хамгаалахад онцгой ач тустай аж.

Ташрамд дуулгахад, бүрэн бус бүртгэлд 50 орчим тооны "Домгийн шувуу" байна гэсэн судалгаа байдаг. Тиймээс .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Домгийн шувуу"-нд бөгж зүүлгэлээ  
Үзсэн: 835 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй