
АНУ Дундын болон бага тусгалтай пуужинг устгах Орос-Америкийн гэрээнээс ирэх сарын 2-нд албан ёсоор гарна. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал хариуцсан туслах Жон Болтон Вашингтонд болсон “Залуу Америк” нэртэй сангийн оюутны бага хурлын үеэр мэдэгджээ.
Тэрбээр энэ үеэр ОХУ-ыг гэрээ зөрчсөн гэж буруутгасан байна. “АНУ гэрээг хэтэрхий удаан мөрдөж байхад ОХУ зэвсэглэлээ сайжруулахын тулд орчин үеийн баллистик болон хэт авиан систем боловсруулж, гэрээг зөрчиж байсан” гэж Ерөнхийлөгчийн зөвлөх мэдээлжээ.
Түүнчлэн Жон Болтон “Энэ гэрээгээр биднийг холбогдох зуур БНХАУ дундын тусгалтай зэвсгээ боловсруулж байлаа. Энэ улсыг гэрээний ямар ч үүрэг хариуцлагаар хязгаарлаагүй. Тиймээс бид үндэсний аюулгүй байдлынхаа төлөө, 21-р зуунд Америкийг үр дүнтэй хамгаалахаас өөр аргагүй” гэсэн байна.
Үүнээс гадна Стратегийн довтолгооны зэвсгийг багасгах, хязгаарлах Орос-Америкийн гэрээг ч сунгахгүй байж магадгүй гэдгийг Жон Болтон энэ үеэр илэрхийлсэн юм. Гэхдээ Вашингтоноос энэ асуудлаар одоохондоо ямар нэгэн шийдвэр гаргаагүй гэдгийг тэмдэглэсэн байна. Стратегийн довтолгооны зэвсгийг багасгах, хязгаарлах Орос-Америкийн гэрээ 2021 оны хоёрдугаар сард дуусгавар болно.
АНУ Дундын болон бага тусгалтай пуужинг устгах гэрээнээс ирэх сарын 2-нд гарна | ||
Үзсэн: 467 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.