
Дээрх Хятадын компани “TikTok” апликейшнээрээ олон улсын зах зээлд алдартай болсон бөгөөд “Smartisan” компанийн ажилтнуудыг хөлслөн өөрийн нэрийн ухаалаг гар утас үйлдвэрлэх гэж байгаа аж. Уг ухаалаг утасны хөгжүүлэлтийг долоон сарын турш үргэлжилж байна.
“Bytedance” компани энэ оны эхээр “Smartisan” компанийн патентын эрхийг эзэмшигч болсон билээ. Ингэснээр тус компанийн зарим ажилтнуудыг “Bytedance” фирм рүү шилжүүлэн хөгжүүлэлтийн ажлаа удирдуулж байгаа аж. “Bytedance” фирм сүүлийн үед технологийн салбарт хүчтэй тоглогчдын нэг болсон бөгөөд “Baidu”, “Tencent” зэрэг компанийн хүчтэй өрсөлдөгч болж байгаа. Тус фирм анх “Douyin” апликэйшн бүтээсэн бөгөөд энэ нь Хятадад 300 сая хэрэглэгчтэй.
Харин “Douyin” апликэйшний олон улсын хувилбар болох “TikTok” дэлхий даяар 800 сая удаа татагдаж, хэрэглэгчид нь өдөр бүр тэрбум гаруй дүрс бичлэг оруулдаг.
“TikTok” апликейшнийг бүтээгчид ухаалаг утас үйлдвэрлэнэ | ||
Үзсэн: 1344 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.