
Кубын Засгийн газар хувийн хэвшлийнхнийг үнэ өсгөхийг хоригложээ. АНУ-ын Засгийн газартай худалдааны маргаантай байгаа энэ улс хөршөөсөө импортлодог бүтээгдэхүүнээс бусад жижиглэнгийн болон бөөний бүх төрлийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээнд үнэ өсгөхийг хоригложээ.
Кубын Санхүү эдийн засаг, үнийн асуудал хариуцсан яам тогтоол гаргаж төрийн бус салбарт багтах бизнесийнхнийг жагсаан “Бүтээгдэхүүн үйлчилгээний одоо мөрдөж байгаа үнээ өсгөхийг хориглож байна” гэжээ.
Үүнээс өмнө буюу энэ сарын эхээр Кубын Ерөнхийлөгч Мигель Диаз Канел Засгийн газраас нь 2015 оноос гадаад валютын орлого буурч эхэлсэн. Эдийн засгийн гацаа үүссэн зэргийг тогтоох хэд хэдэн онцгой арга хэмжээ баталсан гэж зарласан байна. Жишээ нь, Кубын төрийн албанд ажилладаг хоёр сая гаруй хүний цалин тэтгэмжийг жилд 8 тэрбум песогоор буюу улсын төсвийнхөө 13 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөр нэмэх шийд гаргасан байна.
Мөн Кубын Ерөнхийлөгч инфляцийг өсгөхгүйгээр өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахын тулд орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжиж үнийн хяналт тавих зэрэг нэмэлт арга хэмжээ авна гэж мэдэгдэж байжээ.
Гэвч Засгийн газраас нь авч байгаа энэ арга хэмжээнд зарим хувийн бизнес эрхлэгч эргэлзэж, гайхаж байгаагаа хэлжээ. Тэд дотоодын бүтээгдэхүүн хангалттай байдаггүй талаар ярьсан байна. Харин эдийн засагчид нь үнийн хяналт богино хугацаанд байж болох ч, удвал эдийн засгийн гажуудал үүснэ гэж болгоомжилж байна.
Кубын төрийн мэдлийн компаниуд давуу эрх эдлэх зуурт, сүүлийн жилүүдэд хийсэн эдийн засгийн шинэчлэлүүдийн улмаас фермерүүд, жижиг бизнесийнхэн, хувиараа худалдаа эрхлэгчид, таксины жолооч зэргээр хувийнхан хамтран ажиллах болсныг хэвлэлүүд дурдаж байна.
Кубын Засгийн газар хувийн хэвшлийнхнийг үнэ өсгөхийг хоригложээ | ||
Үзсэн: 803 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.