
Эрхүү мужид ойн түймэр энэ сарын 29-нөөс хойш 130 мянган га-гаар нэмэгдэж, 700 мянган га болсон тухай бүсийн Засгийн газраас лхагва гарагт мэдээлсэн байна. Ойн түймрийн улмаас Эрхүү муж, Красноярскийн хязгаар, Байгалын өвөр хязгаарын зарим бүс, Буриад, Якутад онц байдал зарласан юм. Эдгээр бүсэд нийт 1 сая 603 мянган га ой шатаж байна.
Түймрийн утаанд Оросын 20 гаруй бүсийн 500 гаруй суурин өртжээ. Эрхүү муж, Алтайн хязгаар, Буриадад утааны улмаас агаарын чанарын үзүүлэлт эрс муудсан байна.
“Түймрийн утаа 1000 километрийн радиусыг хамарч байна. Зарим хотод эмнэлгийн тусламж авсан хүмүүсийн тоо нэмэгдэж, нисэх онгоцны буудлыг хаах буюу үйл ажиллагааны хуваарьт өөрчлөлт оруулж байна” гэж Оросын Онцгой байдлын орлогч сайд Александр Чуприян мэдэгджээ.
Ойн түймэр хэт халалт, хур тунадас бага орсон, хуурай аянга буусан, өвлийн улиралд цас бага орсноос болж гарсан гэжээ. Ойрын өдрүүдэд цаг агаарын нөхцөл сайжрах төлөвгүй байна гэж цаг уурчид мэдээлж байна.
Ойн түймэр хүн ам суурьшсан бүс, эдийн засгийн объектуудад ямар нэгэн аюул заналхийлэл учруулахгүй гэж Оросын Онцгой байдлын орлогч сайд мэдэгдлээ.
Александр Чуприян: Түймрийн утаа 1000 километрийн радиусыг хамарч байна | ||
Үзсэн: 949 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.