Шууд Chart

БНСУ олон улсаас дэмжлэг хүснэ

2019-07-31 17:43:04

Өмнөд Солонгос олон улсаас дэмжлэг хүснэ. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн сайд Кан Кюн Ва мягмар гарагт парламентын чуулгандаа мэдээлэл хийж, Зүүн Өмнөд Азийн улс орнуудын сайд нарын хурлын үеэр олон улсаас дэмжлэг хүснэ гэжээ.

“Япон улс баасан гарагт Өмнөд Солонгосыг хялбаршуулсан экспортын журам авах эрхтэй улсуудын жагсаалтаас хасна” гээд Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд энэ шийдвэр наймдугаар сарын сүүлч гэхэд хэрэгжиж эхлэхээр байна гэсэн байна.

Японы тал БНСУ-д экспортын хяналт тавьснаас болж эдийн засаг нь хүндрэх төлөв байна гэсэн зовнил үүсээд байгаа юм. Зүүн Өмнөд Азийн улс орнуудын сайд нарын хурал энэ баасан гарагт Бангкокт эхэлнэ. 

Нийтэлсэн: Mонголын радио

БНСУ олон улсаас дэмжлэг хүснэ  
Үзсэн: 1155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй