Шууд Chart

Нисгэгчгүй онгоцыг амжилттай туршлаа

2019-08-01 12:40:57

ССTV-ийн мэдээлснээр дээрх туршилтын нислэгийг өнгөрсөн сарын 27-нд Хятадын зүүн хэсгийн Жэжянь мужийн Дэчин хотын нисэх онгоцны буудалд хийжээ. Нисгэгчгүй буюу автомат удирдлагатай уг нисэх онгоцны далавчны өргөн нь 15 метр бөгөөд зөвхөн нарны эрчим хүчээр ажиллах хөдөлгүүртэй, нислэг үйлдэх өндрийн дээд хязгаар нь 8000 метр юм.

Уг нисэх онгоцыг нарны гэрэлд найман цаг цэнэглэсэн тохиолдолд шөнийн турш бага хурдаар 12 цаг нисгэх боломжтой аж. Цаашлаад нисгэгчгүй онгоцыг гамшгийн үед аврах, эрэн сурвалжлах ажиллагаанд болон харилцаа холбооны салбарт ашиглахаар төлөвлөж байгаа бөгөөд хэрэглээг улам өргөжүүлэхийн тулд 5G үйлчилгээ үзүүлэгчидтэй хамтарч ажиллах юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Нисгэгчгүй онгоцыг амжилттай туршлаа  
Үзсэн: 971 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй