
Тэрбээр Хавай мужийн нийслэл Хонолулуд 1979 оны наймдугаар 1-нд төрсөн. Түүний аав Жозеф Момоа зураач, ээж Кони Лэнкэ нь гэрэл зурагчин мэргэжилтэй. Жейсоны аав нь Хавайн уугуул иргэн бол ээж нь Герман, Ирланд, уугуул Америк угсаатай хүн бөгөөд Жэйсон айлын ганц хүүхэд.
Жейсон Момоагийн царайлаг төрх, чийрэг бие, өндөр нуруу зэрэг нь Японы зохион бүтээгч Такэо Кобаяашигийн анхаарлыг татсанаар тэрбээр 1998 онд загвар өмсөгчөөр ажлын гараагаа эхэлсэн байна. Ийн загвар өмсөхийн хажуугаар далайн давлагаа дээр гулгах хэрэгсэл зардаг дэлгүүрт ажилладаг байв. 1999 онд Жэйсон 1300 гаруй хүнээс шалгарч, “Baywatch Hawaii” хэмээх телевизийн алдартай олон ангит кинонд анх тогложээ. Харин 2004 онд “Хойд Эрэг” кино, инээдмийн төрлийн “Жонсоны гэр бүлийн амралт” кинонд туслах дүр бүтээсэн. Түүнчлэн 2005-2009 онд гарсан телевизийн олон ангит, шинжлэх ухааны зөгнөлт төрлийн “Stargate Atlantis” кинонд Ронон Дэксийн буюу гол дүрийг бүтээжээ.
Түүний 2010 онд тоглосон “Conan the Barbarians” кино “Box Office”-д өрсөлдөж чадаагүй, бүтэлгүйтсэн ч ирээдүйн амжилтад нь сөргөөр нөлөөлөөгүй бөгөөд тус ондоо Момоа HBO телевизийн шинээр эхлүүлэх томоохон төслийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн нь “Хаан Ширээний тоглоом” цувралын Дотракигийн тэргүүн Хал Дрого байв. Ийн түүний алдрын зам эхэлсэн гэхэд болно. Тэрбээр 2016 оноос эхлэн “DC Comics”-ийн бүрэн хэмжээний цувралд “Aquaman”-ий дүрийг бүтээх болсон.
Хувийн амьдралынх нь тухайд гэвэл Момоа 2005 онд жүжигчин Лиза Бонеттэй танилцжээ. Хосын харилцаанд 12 насны зөрүү огт саад болоогүйгээр барахгүй удаан хугацаанд үерхэж, хамт амьдарсны эцэст 2017 онд гэрлэсэн байна. 2007 онд тэдний охин Лола Лолани, 2008 онд хүү онд Накоа-Волф Манакауапо Намакаэха нь төржээ.







Жейсон Момоа 40 нас хүрлээ | ||
Үзсэн: 1631 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.