Шууд Chart

Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно

2026-08-06 17:34:50

Эрчим хүчний сайд Б.Найдалаа  өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлаар Өмнөговь аймгийн Даланзадгад дулааны цахилгаан станц, Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д ажиллав.

Энэ үеэр аймаг, орон нутгийн удирдлагууд Даланзадгад хотын шинэ суурьшлын бүсэд шинээр барихаар төлөвлөж буй  дулааны цахилгаан станцын явц, мэдээллийг салбарын сайдад танилцуулж, санал солилцлоо. 

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл Эрчим хүчний шинэтгэлийн хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 50 Мвт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барихаар тусгасан бөгөөд энэхүү төслийг орон нутгийн бондын санхүүжилтээр шийдвэрлэх зөвшөөрөл олгосон юм. 

Уг станцыг 2028 онд ашиглалтад оруулснаар 8800 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр, 4920 хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. 

Энэхүү станц нь Даланзадгад сумын хэрэглээг хангаад зогсохгүй бүсийн хэмжээнд эрчим хүчний ачааллыг бууруулах, бие даасан хангамж бий болгох, уул уурхайн төсөл, аялал жуулчлал, орон нутгийн хөгжилд суурь дэд бүтцийн дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.  


Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно  
Үзсэн: 49 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй