
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Оросын Холбооны Улсын төрийн тэргүүн Владимир Путинтэй утсаар ярихдаа Сибирьт гарч буй байгалийн түймэртэй тэмцэхэд туслах санал тавьжээ. Энэ тухай Кремлийн хэвлэлийн албанаас лхагва гарагт мэдээлсэн байна.
“Өнөө орой Америкийн талын санаачилгаар Владимир Путин, Доналд Трамп нар утсаар ярилаа. АНУ-ын Ерөнхийлөгч Сибирьт гарч буй ойн түймэртэй тэмцэхэд Орост тусламж дэмжлэг үзүүлэх санал тавьсан” гэж хэвлэлийн албанаас тэмдэглэжээ.
Оросын төрийн тэргүүн ч Трампад дэмжлэг тусламж үзүүлэх санал тавьсанд нь талархал илэрхийлсэн байна. Оросын тал шаардлагатай бол Америкийн туслалцааг авна гэж Путин мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр Сибирьт түймэр унтраахтай тэмцэх агаарын хүчирхэг бүлэг байгуулсныг Америкийн төрийн тэргүүнд дуулгасан байна. Оросын Онцгой байдлын яамны мэдээллээс үзэхэд энэ бүлгийг байгуулахад тодорхой хэмжээний хүндрэл гарч байгаа гэнэ.
Оросын төрийн тэргүүн Америкийн Ерөнхийлөгчийн тусламж үзүүлэх гэсэн сэтгэлийг Москва, Вашингтоны харилцаа цаашид бүрэн хэвийн болох баталгаа гэж үнэлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Сибирьт гарч буй ойн түймэртэй тэмцэхэд туслах санал тавьжээ | ||
Үзсэн: 1148 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.