Шууд Chart

Сургалтаас шалгарсан хоёр багш БНСУ-д туршлага судална

2019-08-01 13:31:50

БНСУ-ын  Жинжүгийн их сургууль болоод  Чунчонбүгдү аймгийн Боловсролын газраас  бага  боловсролын Математик, Хүн  байгаль, Хүн орчин зэрэг хичээл заадаг, мөн дунд ангийн Байгалийн ухааны багш нарын заах арга зүйг шинэчлэх сургалтыг зохион байгуулж байна.

Дээрх хоёр сургалтад,  хот хөдөөнөөс сонгогдсон  120  багш оролцож байгаа бөгөөд тэд өөрийн  сургуулийн болон  харьяа сум дүүргийнхээ  багш нарт олж авсан туршлагаа хуваалцах үүргийг хүлээж байгаа юм.

Сургалтын талаар болон цаашдын хамтын ажиллагааны  талаар   Чинжүгийн боловсролын  их сургуулийн сургалтын албаны дарга Ли Ён Манаас дараах тодруулгыг авлаа.

Багш нарын заах арга зүйг шинэчлэх сургалт 8 дугаар сарын 3-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд  сургалтаас шалгарсан хоёр багш БНСУ-д  очиж туршлага судлах юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Сургалтаас шалгарсан хоёр багш БНСУ-д туршлага судална  
Үзсэн: 2183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochin [127.0.0.xxx] 2019-08-01 18:21
end yg ymar bagsh nar n ymar zamaar ochood suuchihwaa sonin sanagdaj baina shvv vh bagsh nart neeltteizarlaad tednees suulgamaar ym

Бидэнтэй нэгдээрэй