Шууд Chart

Урд хөрш кино үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэв

2019-08-01 14:00:00

Хятадын кино урлагийн салбар 2018 онд 8.9 тэрбум долларын орлого олсон талаар CCTV мэдээллээ. Түүнчлэн соёлын салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж, 2018 онд 92.8 тэрбум юаньд хүрсэн байна. Энэ нь соёл урлагийн салбарын хөрөнгө оруулалт 3.87 триллион юань буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 4.3 хувийг эзлэх хэмжээнд хүрсэн болохыг статистик судалгаа харуулжээ.

Урд хөршийн Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 1949 онд БНХАУ байгуулагдсанаас хойш Хятадын соёлын салбар хурдацтай хөгжиж, кино үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлсэн байна.

Дашрамд дуулгахад, 2017 оны судалгааны дүнгээс харахад Энэтхэгийн Болливуд жилд үйлдвэрлэж буй киногоороо Холливудыг хэдийн ардаа орхисон байсан. Тухайн үед кино шүүмжлэгчид ирэх таван жилд Хятадын кино зах зээл Энэтхэгийн байр суурийг эзэлж, дэлхийн хамгийн том кино үйлдвэрлэгч болно хэмээн таамаглаж байсан билээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Урд хөрш кино үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэв   
Үзсэн: 871 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй