Шууд Chart

Умард Солонгосын цэрэг хил зөрчсөн нь тогтоогджээ

2019-08-01 13:49:00

Хоёр Солонгосын хилийг зөрчсөн эр Умард Солонгосын цэрэг байжээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны төлөөлөгчийн хэлснээс эш татан “Ёнхап” агентлаг мэдээлсэн байна. Мөрдлөг шалгалтын явцад хил зөрчигч нь цэрэг болох нь тогтоогдсон бөгөөд Өмнөд Солонгост үлдэх хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн гэжээ.

Өмнөд Солонгосын цэргүүд өчигдөр орон нутгийн цагаар 23 цаг 38 минутын үед Умардын талаас хил зөрчиж, хоёр улсын цэрэггүй бүсэд орж ирсэн нэгэн эрийг саатуулсан юм. Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны мэдээллээс үзэхэд хил зөрчигч эр цэрэггүй бүсийг давсныхаа дараа Имжин голыг дагуулан өмнөдийг чиглэсэн гэнэ. Цэргүүд түүнийг Умард Солонгос, Өмнөд Солонгосын хооронд үйлчилдэг протоколын дагуу баривчлан саатуулсан байна. Үүний дараа түүнийг хэн болох, хил зөрчсөн шалтгааныг тогтоох байцаалтаа эхэлжээ. Энэ үеэр хилийн бүсэд Умард Солонгосын талаас ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй гэж мэдээлж байна.

Умард Солонгосоос Өмнөд Солонгосын хилийг зөрчсөн тохиолдол хамгийн сүүлд өнгөрсөн оны 12 дугаар сард гарч байсан юм. Тухайн үед Умардын нэгэн цэрэг хил давж орж ирсэн билээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Умард Солонгосын цэрэг хил зөрчсөн нь тогтоогджээ  
Үзсэн: 1818 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй