
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өнгөрсөн лхагва гарагт “Ариун Монгол мах” компани нь гарал үүсэл нь тодорхойгүй их хэмжээний адууны мах нөөцөлснийг илрүүлсэн. Тухайн компани өмнө нь гарал үүсэл тодорхойгүй 25 тонн адууны махыг стандартын бус орчинд бэлтгэсэн гэсэн үндэслэлээр торгуулж байжээ. Мөн хуулийн дагуу харьяа дүүргээс олгодог үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх батламж, холбогдох бусад гэрээ баримт бичиг авалгүй үйлдвэрлэл явуулж байсныг тогтоосон байдаг.
Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн ахуй үйлчилгээ, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн З.Ганбат ярилаа. Ямар нэгэн зөвшөөрөлгүй, ойролцоогоор 60-70 тонн хөлдөөсөн махыг агуулахдаа хадгалж байсан нь илэрсэн тус компанийн үйл ажиллагааг одоогоор зогсоогоод байна. Тус компанийн агуулахад байсан их хэмжээний хөлдөөсөн махыг лацдаж, дээж аван, гарал үүсэл тодорхойлж байгаа юм.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Д.Батжаргал ярилаа. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хууль бусаар мах бэлтгэсэн "Ариун Монгол мах" ХХК дахь шалгалтын ажил үргэлжилж байна.
Зөвшөөрөлгүй мах бэлтгэсэн компанийн үйл ажиллагааг зогсоогоод байна | ||
Үзсэн: 834 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.