
Дэлхийн хэмжээний мэргэжлийн бодибилдинг фитнессийн тамирчны эрх олгох “IFBB Pro Qualifier” тэмцээн энэ сарын 24-нд Корпрэйт конвеншн центрт болно.
Манай Улсад анх удаа болох энэ тэмцээн олон улсын болон дотоодын холбооны харьяалал шаарддаггүй учир тамирчин бүрт нээлттэй.
Түүнчлэн бодибилдинг фитнессээр хичээллэгч хүн бүр оролцох эрхтэйгээс гадна жингийн болон ангилал бүрийн аваргуудад мэргэжлийн карт олгодог, “IFBB Pro league”-ийн шүүгч нар шүүдэг гэдгээрээ онцлог юм.
Сонирхуулахад, бодибилдинг, фитнессээр хичээллэж буй тамирчид IFBB Professional League холбооны тэмцээн буюу “Pro Qualifier” тэмцээнд оролцож, мэргэжлийн үнэмлэх авснаар мэргэжлийн тамирчин болох гарц нээгддэг байна.
“IFBB Pro Qualifier” тэмцээн энэ сарын 24-нд болно | ||
Үзсэн: 529 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.