
Тус их сургуулийн хурлын танхимд болсон ёслолын ажиллагааны үеэр зохиолчийн намтар, уран бүтээлийнх нь талаар өгүүлж, дэд ректор Альдо Панфичи Мо Яньд хүндэт докторын диплом гардуулав. Ёслолын үеэр Мо Янь “Перу, Хятад хоёр хэдий далай, тэнгисээр зааглагдаж, алс хол оршдог ч уран зохиолоор ханьсан ойртож байна. Би Перугийн ард түмний ахуй амьдрал, оюун сэтгэл, үүх түүх, бодит байдлыг уран зохиолоор дамжуулан таньсан. 1980-аад онд Латин Америкийн уран зохиол надад болоод Хятадын олон зохиолчид ихээхэн нөлөөлсөн” гэжээ.
Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Хятадууд Латин Америкийн олон зохиолчийг мэдэх ч латин америкчууд Хятадын уран зохиолын тухай мэдлэг багатай байгаа нь Хятадын уран зохиолын хэв маяг, орчуулахад амаргүй байдагтай шууд холбоотой. Сүүлийн жилүүдэд Хятадын олон зохиол бүтээл дэлхийд танигдаж байгаа учраас хятад зохиолчид уран бүтээлдээ илүү шамдан, бусдаас ялгарах уран зохиолын хятад хэв маягийг бүрдүүлнэ гэдэгт итгэж байна” хэмээв.
Ташрамд дуулгахад, 1917 онд байгуулагдсан Перугийн Пап ламын католик их сургууль нь тус улсын томоохон сургуулийн нэг бөгөөд Латин Америктаа нэр хүндтэй сургуулийн тоонд багтдаг юм.
Мо Янь: Латин Америкийн уран зохиол надад болоод Хятадын олон зохиолчид ихээхэн нөлөөлсөн | ||
Үзсэн: 834 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.