
Конгийн зүүн хилийн хотод Эбола вирусний 3 дахь тохиолдол батлагдаад байна. Эболагийн дэгдэлт болж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын зүүн хилийн хот болох Гома-д энэ вирусний 3 дахь тохиолдол батлагдсан талаар пүрэв гарагт Конгийн эрх баригчид зарлалаа. “Халдвар авсан нэг настай охин лхагва гарагт нас барсан” гэж мэдээлжээ.
Охин хилийн Гома хотын Эбола вирусний халдвартай 3 дахь тохиолдол болсон байна. Өмнөх 2 тохиолдол нь хотоос гадуур буюу өөр газраас халдвар авсан гэгдэж байсан бол, нэг настай охины тухайд хилийн Гома хот дотроосоо Эболагийн халдвар авсан анхны тохиодол болж байгаагаараа ноцтойд тооцогдож байгаа.
Нөхцөл байдалтай холбоотойгоор хөш зэргэлдээх Руанда улс хилээ хаасан боловч, хэдэн цагийн дараа буцааж нээсэн хэмээн Конгийн ерөнхийлөгчийн албанаас пүрэв гарагт мэдэгдээд байна. Харин Руандагийн засгийн газраас хилээ хаасан удаа байхгүй хэмээн няцааж байгаа юм байна. Гэхдээ Конгийн хилийн гол хотод халдвар дотроосоо тархаж эхэлснээс Өмнөд Судан, Бурунди зэрэг бусад улс орнууд өндөр сэрэмж зарлан болгоомжилж байна. Хөрш зэргэлдээх Уганда-д аль хэдийн Эболагаар хүмүүс халдварлаж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Онц дэглэм зарлаад байгаа юм.
Африкийн энэ улсад Эбола вирусний 2 дахь том дэгдэлт өнгөрсөн оны 8 дугаар сарын 1-нд гарч, 1800 гаруй хүн улмаас нас барж байсан юм. Харин энэ удаа буюу 3 дахь дэгдэлтээр Конго-д өдөрт халдвартай 12 шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа юм байна.
Эболагийн 3 дахь тохиолдол батлагдаад байна | ||
Үзсэн: 2421 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.